|

АНУ-ын Конгрессын төлөөлөл Тайваньд айлчилжээ

АНУ-ын Конгрессын төлөөлөл ням гарагт (2022.08.14) Тайваньд газардсан байна. Тэд хоёр өдрийн турш үргэлжлэх айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзах юм. Энэ сарын эхээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилсан. Тус айлчлалыг БНХАУ “Нэг Хятад” зарчмыг зөрчиж буй хэрэг хэмээн хүчтэй шүүмжилсэн билээ.

Конгрессын төлөөлөгчдийг АНУ-ын сенатор Эд Марки ахалж яваа аж. Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газраас “БНХАУ Тайванийн хойгт нөхцөл байдлыг цэргийн сургуулилтаар хурцатгаж буй энэ цэг үед Марки Конгрессыг төлөөллийг ахалж ирж байгаа нь АНУ Тайванийг дэмжиж байна гэдгээ харуулж буй хэрэг” хэмээсэн байна. Төлөөлөгчид өнөөдөр өглөө Цай Инвэньтэй уулзах юм. Тэдний айлчлалтай зэрэгцүүлэн БНХАУ-ын 11 байлдааны онгоц ням гарагт (2022.08.14)Тайванийн зурвасыг давсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments